Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн сувилагчийн зүрх зогсож, сэхээнд орсон гэдэг нь худал мэдээлэл

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дархлаажуулалтын ажлын явцын талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Бид вакцинжуулалтын ажлаа эрчимжүүлж, өчигдөр төвийн зургаан дүүргийн онцгой комисс, дүүргийн эрүүл мэндийн төвүүд хамтран ЕБС болон их дээд сургууль, спорт заалуудад 14 цэгийг нэмж байгуулан нийт 46 цэгт 86 багийн эрүүл мэндийн 555 ажилтан ажиллаж 17,819 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа. Ингэснээр өссөн дүнгээр 48,265 хүн вакцины эхний тунд хамрагдаад байна" гэдгийг хэллээ. 

Вакцинтай холбоотой худал ташаа, сөрөг мэдээллүүд олон нийтийн сүлжээнд тархаж байгааг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан хэлээд иргэдийг албаны эх сурвалж, хэвлэл мэдээллээс баталгаатай мэдээлэл авч байхыг уриаллаа. Тухайлбал, коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн сувилагчийн зүрх нь зогсож, сэхээнд орсон гэх мэдээллийг нэгэн хүн фэйсбүүк хуудастаа бичсэн байсан. Энэ бол худал мэдээлэл гэдгийг УОК-оос баталгаажуулсан. Мөн Грандмед эмнэлгээс мэдэгдэл гаргаж, худал мэдээлэл гэдгийг баталсан байна. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/440088397317564
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.