Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Японы компани бодит хүний хэмжээтэй “анимэ охин” виртуал орчинд бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Японы Gatebox компани хүмүүстэй ярилцаж, туслах үүрэгтэй анимэ робот охиныг голограм технологиор бүтээжээ.

Уг бүтээгдэхүүн нь хүний сайн туслагч, найз нөхөр байх бөгөөд гэртээ ирэхэд нь мэндчилэн угтаж, мартсаныг нь сануулж, асуусанд нь хариулах юм.

Үүнээс гадна худалдаа, үйлчилгээний газруудад байрлуулж, хөтөч, угтагч, зөвлөгчөөр ажиллуулах боломжтой юм байна. Голограм нь гурван хэмжээст дүрсийг гэрлийн тусгал ашиглан агаарт бий болгодог технологи юм.

Өмнө нь тус компани ийм гэрийн туслагчийг жижиг хэмжээтэй үйлдвэрлэн Японы зах зээлд гаргаж байв.

Харин одоо голограм технологиор бүтээсэн жижиг хэмжээтэй дүрсийг 65 инчийн 4K OLED дэлгэцэнд томруулж, бодит хүний хэмжээтэй болгожээ.

Gatebox Grande төхөөрөмжинд объект мэдрэгч суурилуулсан тул “анимэ охин” ойртож ирсэн хүнтэй мэндлээд өөрийгөө танилцуулдаг байхаар бүтээсэн байна.

Мөн харьцаж буй хүний хандлагыг мэдрээд тохирсон царайны хувирал, хоолойны өнгө гаргадаг байхаар бүтээжээ.

Gatebox компани шинэ бүтээгдэхүүнээ Японы төдийгүй дэлхийн зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд вэбсайтаараа захиалга авч эхэлсэн байна.

Эх сурвалж: Japan Today