2021/06/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.84₮
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
14°
17:00
S26
25°
18:00
S26
25°
19:00
S26
24°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S29
16°
23:00
S29
14°
00:00
S29
13°
01:00
S29
13°
02:00
S26
13°
03:00
S26
12°
04:00
S29
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралиас Хятад руу экспортолдог нүүрсний зах зээлийг ОХУ эзлэхийг зорьж байна

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг

Бээжин-Канберрагийн харилцаа муудсантай холбоотойгоор Австралиас Хятад руу нүүрс экспортлодог орон зайг ОХУ эзлэхээр шаргуу ажиллаж байгаа тухай Хонг Конгийн South China Morning Post сонинд мэдээлжээ.

Хятад улс нь ОХУ-ын хамгийн том худалдааны түнш боловч өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн хоёр орны худалдааны тэнцэл Москвагийн талд алдагдалтай болж эхэлснийг Capital Economics байгууллагын судлаач Лайм Пич ярьсан байна. Үүнд цар тахалтай холбоотой газрын тос, байгалийн хийн экспорт унасан нь нөлөөлжээ.

“Хэрвээ Орос улс зэс, төмрийн хүдэр, нүүрс зэрэг бусад түүхий эдийн экспортоо нэмэгдүүлэхгүй бол Хятадтай хийдэг худалдааны алдагдал нь улам нэмэгдэх төлөвтэй байна” гэж Пич тайлбарласан юм.

2020 оны сүүлийн байдлаар Хятадтай хийдэг Оросын худалдааны алдагдал нь $5.84 тэрбумд хүрчээ.

Өнгөрсөн оны сүүлийн улирлаас эхлэн Хятадын засгийн газар Австралиас нүүрс импортлохоо зогсоосон нь коронавирусийн эх сурвалжийг мөрдөж тодруулах асуудлыг Канберрагийн эрх баригчид олон улсын хэмжээнд гаргаж тавьсантай холбоотой байв.

Энэ маргаанаас үүдэлтэйгээр Хятадын тал Австралийн өөр хэд хэдэн бүтээгдэхүүний импортод хориг арга хэмжээ авсан юм.

Оросын эрх баригчид энэ боломжийг ашиглан дэлхийн хамгийн том эрчим хүчний хэрэглэгч болох Хятад улсын нүүрсний импортын зах зээлийн тодорхой хэсгийг эзлэхийг хичээж байна.

Өнгөрсөн онд Хятад улс Орос, Монгол, Индонез улсуудаас нийт 304 сая тонн нүүрс импортлосон нь 2019 оны үзүүлэлтээс 1.4 хувиар өсөж, 2014 оноос хойших хамгийн дээд хэмжээнд хүрсэн юм.

Хэдийгээр Оросууд нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийг хичээж байгаа ч энэ нь эргээд урт хугацаандаа Хятадын зах зээлээс хэт хараат болох эрсдэлтэйг Natixis байгууллагын Ази, Номхон далайн бүс хариуцсан ахлах эдийн засагч Алиса Гарсиа Херреро анхааруулжээ.

Оросоос Хятадад нийлүүлдэг нийт бараа бүтээгдэхүүний 65-70 хувийг эрчим хүчний экспорт эзэлдэг байна.

Цар тахлаас өмнө Оросын нийт эрчим хүчний экспортын 15 хувийг Хятад улс авдаг байсан бол 2020 онд 20 хувь болж өсжээ.

Энэ сарын эхээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зүүн өмнөд Сибирийн Кузбассын уурхайгаас Ази тивд гаргадаг нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх даалгаврыг албан тушаалтнууддаа өгсөн юм.

Тэр бас Амур болон Транс-Сибирийн төмөр замын сүлжээг өргөтгөж, Хятадын компаниудтай нүүрсний экспортын чиглэлд хамтарч ажиллах үүрэг өгсөн байна.

Үүний нэг бодит хэрэгжилт нь Якут дахь Эльгагийн нүүрсний ордын хамтын ажиллагаа юм. Уг ордыг эзэмшигч Эльгауголь компани Хятадын Fujian Guohang Ocean Shipping компанитай хамтарсан компани байгуулж, 2020 онд 1-1.5 сая тонн хүрсэн нүүрсний экспортоо 2021 онд 15-18 сая тоннд хүргэх зорилт тавьсныг арванхоёрдугаар сард зарлаж байв.

Энэ хэмжээ 2022 онд 20-24 сая тонн, 2023 онд 30 хүртэл сая тонн болж нэмэгдэх гэнэ.

Хэдийгээр АНУ-тай сөргөлдөх тал дээр Орос, Хятад улсууд нэгдэж чадаж байгаа ч эдийн засгийн хамтын ажиллагаа хангалттай түвшинд хөгжихгүй байгаа нь Москвагийн эрх баригчдын санааг зовоож буйг судлаачид дүгнэж байна.

“Хятад улс эдийн засгийн салбарт хангалттай хамтарч ажиллахгүй байгаад Оросын тал сэтгэл дундуур байгаа. Ерөнхийлөгч Дональд Трампын үед энэ харилцаа сайжраагүй бол Жо Байдены үед ч сайжрах шинжгүй байна. Нэг үгээр хэлбэл Оросын газрын тос, байгалийн хийн өндөр өртөгтэй төслүүдэд хөрөнгө оруулах Хятадын сонирхол бага байна” гэж TS Lombard байгууллагын Орос, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудыг хариуцсан зах зээл шинжээч Мадина Хрусталева ярьжээ.

“Өрнөдийн орнуудын тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ Орос улсыг дэлхийд улам ганцаардуулж, Хятадад татагдах нөхцөл үүсгэж байна. Энэ хандлага цаашид үргэлжлэх төлөвтэй. Гэхдээ үүний үр дүнд Хятадаас Орос руу чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, харин Орос улс Хятадын эрчим хүчний нийлүүлэгч хэвээр үлдэж, хэлэлцээрийн ширээний ард Бээжин давамгай эрхтэй хэвээр байх нь тодорхой юм” гэж Лайм Пич ярьж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

x