2021/07/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
17:00
S26
20°
18:00
S26
20°
19:00
S26
20°
20:00
S26
19°
21:00
S26
18°
22:00
S26
17°
23:00
S26
16°
00:00
S26
16°
01:00
S26
16°
02:00
S26
15°
03:00
S26
15°
04:00
S26
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Монголын шүүх Б.Хурц нарын хүмүүст дийлдэж, эрүүдэн шүүлт буюу яргын хэрэг шийдэгдэхгүй өнөөдрийг хүрлээ"

ikon.mn
2021 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/1069242976929835

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Энэ хэргийн зарим материалыг ил болгох тухай Засгийн газрын тогтоол гарсан.

Та бүхэн санаж байгаа бол 2019 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 115 дугаар тогтоолоор хэргийн зарим бичлэгийг ил болгож, олон нийтэд тараасан. Энэ бол эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал. Улмаар материал ил болсны дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн тухайн үеийн ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч н.Эрдэнэбат, тагнуулын ажилтан н.Махгал, н.Баяр, н.Отгонбаяр, н.Бямбажав, н.Өлзийбаяр, н.Бархасбадь, н.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн.

2019 оны наймдугаар сарын 12-19-ний өдрүүдэд шүүх хурал болж, анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан. Үүнээс хойш ямар процессууд явагдаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Эргэж сануулахад хэргийн оролцогчид шүүхэд маш олон удаа хүсэлт гаргаж, шүүх хурлыг хийлгэхгүй байх процесс явагдсан.

2020 оны нэгдүгээр сарын 10-нд УИХ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж зарим хүсэлтийг хангасан тохиолдолд энэ хэргийг шүүхээр яаравчлан шийдэх зохицуулалтыг оруулсан.

Мөн энэ хэрэг Анхан шатны, Давж заалдах болон Улсын Дээд шүүхээр нийт зургаан удаа орсон ч өнөөдрийг хүртэл шийдэхгүй байгаа. Анхан шатны шүүх дээр дурдагдсан шүүгдэгчдийн нэгэнд нь хорих ял өгсөн атлаа нийтийн албанд албан тушаал ажил эрхлэх ялыг оногдуулаагүй гээд Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалд прокурор эсэргүүцэл бичиж улсын дээд шүүхэд хүргэсэн. Хоёрдугаар сарын 17-нд шүүгчид хуваарилагдсан тус хэргийн 30 хоногийн хугацаа энэ сарын 17-нд дуусна. Дээд шүүх дээр дахиад 30 хоног сунгах боломжтой.

Олон түмний нүдэн дээр эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь маш тодорхой байгаа энэ нөхцөлд Монголын шүүх Хурц нарын хүмүүст дийлдэж, эрүүдэн шүүлт буюу яргын хэрэг шийдэгдэхгүй өнөөдрийг хүрч байна" хэмээн ярив.

Үргэлжлүүлэн "Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэй. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг олон нийт харсан энэ үйлдлийг хурдан шүүхээр шийдэгдэх ёстой гэсэн үндсэн дээр Засгийн газрын тэргүүн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ялтан Т.Чимгээтэй очиж уулзсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан дөрвөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна. Дөрвөн үндэслэлийн хоёрт бичсэн байгаа "Шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол" гэсэн энэ үндэслэлийг гарвал прокурор шинээр илэрсэн нөхцөл байдал бичнэ. Үүнээс бусад тохиолдолд бичихгүй гэсэн байна. Бусад гурван үндэслэлийн аль нэгээр прокурорын байгууллага шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах бүрэн боломжтой гэж хууль зүйн сайдын хувьд үзэж байгаа.

Энд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүний эрх зөрчигдсөн, хилсээр хүмүүс шүүхээр шийтгэгдэж, 20 жилийн ял авсан байх үндэслэл эрүүдэн шүүлтийн явцад тогтоогдсон. 2014 оноос эхлээд Чимгээг Амгаланбаатараар дарамтлуулдаг, өөр нэг этгээд Чимгээтэй байнга холбогдож зөвлөгөө өгдөг байдалтай байж байгаад одоо үзүүлэх бичлэгт гарч буй буюу согтууруулах ундааны зүйл маш бага хэрэглээд ухаан мэдрэлгүй болгоод хуруу гарынх нь хээг авсан, нүцгэлж зураг авсан болон бусад хууль бус үйлдлүүд байна. Энэ бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, дээр нь гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг зөрчсөн байгааг одоо та бүхэнд хувилж өгөх гэж байна.

Цаашид эрүүдэн шүүлт гэдэг зүйл Монгол Улсад гаргахгүй байх хууль эрх зүйн орчинг тодорхой гаргах ёстой. Холбогдох хууль тогтоомжуудыг өөрчилж, хариуцлага, ял шийтгэлийг нь чангаруулах зүй ёсны шаардлага байна. 

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газрын тэргүүн болон гишүүдийг Чимгээ болон Содномдаржаатай холбоотой хэргээр улс төрийн шоу хийж байна гэх шүүмжлэлүүд явж байгаа. Шүүхийн гаргасан шийдвэрийг Засгийн газар хүчингүй болгох ямар ч эрх хэмжээ байхгүй. Шүүх шийдвэрээ гаргахыг хүлээхээс өөр гарцаагүй байдалд хүрсний улмаас нөгөө талаас Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс энэ асуудлыг олон нийтийн анхаарлын төвд шилжүүлж байгаа" хэмээн ярилаа.

 

x