Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цэцэгдэлгэр: Хүүхдүүд ЭЕШ-даа сайн бэлддэг ч сандарснаас болж алдах тохиолдол байдаг тул сэтгэл зүйгээ бэлдээрэй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан "Мэргэжилтэн зөвлөж байна" буланг ажиллуулж байгаа юм. 

Өнөөдөр мэргэжилтэн Д.Цэцэгдэлгэр Математикийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэхэд анхаарах зүйлийн талаар зөвлөж байна.

Мэргэжилтэн Д.Цэцэгдэлгэр "Даалгаврын учир үндэс, холбоо хамаарлыг сайтар ойлгох нь чухал. Өөрсдийн суурь мэдлэгээ сайжруулах шаардлагатай. Даалгаврын өгөгдлийг бүрэн уншиж, ойлгосны дараа гүйцэтгэж, дахин нягталж байх нь зөв. Математикийн хичээлээр 40 даалгаврыг 100 минут гүйцэтгэдэг тул цагийн менежментээ боловсруулж, өмнөх шалгалтуудын материал, сорил даалгавруудыг гүйцэтгэх, хариултын хуудсаа бөглөх хугацаагаа зэргээ тооцоорой. Түүнчлэн өдөр бүр тогтмол давтмал шалгалтаас эмээх зүйлгүй юм. Хэдийгээр хүүхдүүд сайн бэлддэг ч шалгалтын үеэр сандарч, алдах тохиолдол байдаг тул сэтгэл зүйгээ бэлдээрэй" гэлээ. 

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэхэд туслах холбоосууд:

ВИДЕО:

https://fb.watch/487fK7UTsN/