Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Байгалмаа: Сүүлийн хоногт бүртгэгдсэн халдварын 109 тохиолдлын 104 нь хавьтал, таван хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 11,170 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 109 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3,481 болж байна.

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Шинээр батлагдсан 109 тохиолдлын 104 нь халдвартай хүмүүсийн хавьтлууд бол таван хүний халдварын эх уурхайг тогтоох тандалтын үйл ажиллагаа явагдаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоохоор ажиллаж байгаа хүмүүсийн оршин суугаа байршлыг харвал,

  • Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 12, 20, 35 дугаар хороо
  • Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байна. 

Сүүлийн хоногт 32 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүнийй тоо 2,797 боллоо.

Өнөөдрийн байдлаар нийт 668 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 615, хүндэвтэр 46, хүнд 4 , маш хүнд 3 хүн байна.

Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод халдварын голомтууд нэмэгдлээ. Эрүүл мэндийн ажилтнуудын дундах халдварын тохиолдол нэмэгдэж байна. Мөн аймаг орон нутаг руу халдвар голомтлон гарч байгаа. Эмнэлэгт эмчлүүлж байгаа хүнд, нэг хүнд хүний тоо мөн нэмэгдлээ. Халдварын тархалтыг илэрхийлдэг тоон үзүүлэлтүүд бүгд өссөн дүнтэй байгаа" гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.03.10/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/1851100765066643

Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нийт 2,952 /2021.03.10/

  • Улаанбаатар-2,608 /сүүлийн 24 цагт 96 тохиолдол нэмэгдэв/
  • Завхан-4 /сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
  • Архангай-3
  • Орхон-25
  • Төв аймаг-14  /сүүлийн 24 цагт 7 тохиолдол нэмэгдэв/
  • Сэлэнгэ аймаг-217
  • Дархан-Уул-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь аймаг-32 байна.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.