Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

2021 онд Орон нутгийн хөгжлийн сангаас хороо, дүүргийн тохижилт, үйлчилгээг сайжруулах зорилгоор 31.3 тэрбум төгрөг хуваарилсан байна

www.ulaanbaatar.mn
2021 оны 3 сарын 9
ulaanbaatar.mn
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж Ulaanbaatar.mn

Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал асуулга Нийслэлийн  есөн дүүргийн 171 хороонд SmartUB аппликэшныг ашиглан явагдаж байна. Цахим санал асуулга нь 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн 18-аас дээш насны бүх иргэн хамрагдах боломжтой.  

2020 онд Нийслэлд Орон нутгийн хөгжлийн сангаас 23 тэрбум төгрөг хуваарилсан бол 2021 онд 31.3 тэрбум төгрөг хуваарилсан байна.

Орон нутгийн хөгжлийн сан бол иргэн таны татварт төлсөн мөнгөнөөс таны амьдрах орчин нөхцөл, хороо дүүргийн тохижилт, үйлчилгээг сайжруулах зорилгоор орон нутагт нь буцаан, дахин хувиарлаж байгаа төсвийн хөрөнгө юм.

Татварт төлсөн мөнгөө зөв, үр дүнтэй, амьдрах орчиноо ая тухтай болгоход зарцуулахад саналаа өгөх, хяналт тавих боломжыг энэ санал асуулга иргэн танд олгож байна.

Иймд иргэд та бүхэн ухаалаг утсандаа SmartUB аппликэшнээ татан авч Орон нутгийн хөгжлийн сан санал асуулга цэсийг сонгож цахим санал асуулгадаа идэвхтэй оролцохыг уриалж байна.