Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх санал хүргүүлжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг илгээлээ.

Албан бичигт Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ёс зүйгүй мэдээлэлтэй холбоотойгоор албан тушаалаас нь түдгэлзүүлэхийг шаардсан бичиг хүргүүлэв.

 

Үндэсний Аюулгүй байдлын тухай хуульд зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилох тухай заасан байдаг билээ.