Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээл хүсэгч иргэн, ААН-д тавигдах шаардлага

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ сарын 10-наас иргэн, ААН-д олгож эхлэх ажлын байрыг дэмжих зорилготой гурван хувийн хүүтэй зээлийн талаар Сангийн яамнаас танилцууллаа. Зээл хүсэгчдэд тавигдах шаардлагыг хүргэж байна. 

Иргэнд: 

50 хүртэл сая төгрөгийн, гурван хувийн хүүтэй зээлийг бичил болон өрхийн бизнес эрхлэгч, ажлын байр бий болгогч иргэнд олгоно. 

Аж ахуйн нэгжид: 

ААН-д тавигдах гол шаардлага нь НӨАТ төлөгч байх. И баримт системд бүртгэлтэй НӨАТ төлөгч байгууллагад 500 сая хүртэл төгрөгийн зээл олгоно.

Зээлийг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд: 

Ажлын байрыг дэмжих зорилготой уг бизнесийн зээлийг зориулалтын бусаар ашигласан, дамжуулан хүүлсэн тохиолдолд гурван хувийн хүүтэй зээлийг тухайн банкны арилжааны зээл рүү шилжүүлнэ.