Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр 253 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 108 зөрчил бүртгэгджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр нийт 1,716 гомдол мэдээлэл бүртгэгджээ. 

Нийт дуудлага мэдээллийн 1,536 нь зөрчлийнх, хулгайлах гэмт хэргийн 5, гэр бүлийн хүчирхийллийн 167, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 117, гэмт хэргийн шинжтэй 43 дуудлага мэдээлэл байсан байна.

Мөн тус хугацаанд улсын хэмжээнд 253 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 108 зөрчлийг илрүүлжээ.