Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгаан түгээх компани, Цэвэрлэх байгууламж болон Хил хамгаалах газар, ДХИС-ийн ажилтан алба хаагчдыг өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинд хамруулна

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатарын иргэдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил өнөөдөр эхэлнэ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж эхний ээлжинд вакцинжуулалтад хамрагдах салбарынхныг танилцууллаа.

Тэрбээр “Худалдаа, үйлдвэр болон боловсролын үйлчилгээний хүмүүсээ эхний ээлжинд вакцинд хамруулахаар Засгийн газар, ЭМЯ-наас шийдсэн. Иймээс өнөөдөр Монголын үндэсний олимпын хороо, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэл, Монгол шуудан, Монголын хараагүйчүүдийн холбоо, МИАТ, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТҮК, орон сууц, цэвэрлэх байгууламж, Ус сувгийн удирдах газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газраас ОХУ-ын сургалтад явах албан хаагчид, нийгмийн хамгааллын тусгай төв, Тавантолгой, Дотоод хэргийн их сургууль, буяны зан үйлийн холбооны нийт 15,391 хүнийг вакцинд хамруулна.

Явуулын байдлаар вакцин хийх нь эрсдэлтэй. Ямар нэгэн байдлаар эмнэлгийн орчинд, эсвэл төвлөрсөн цэгүүдэд яаралтай тусламж, амилуулах тусламжийн багийнхнаа бэлэн байлгасан орчинд вакциныг тарих нь зүйтэй” хэмээн ярилаа.

Вакцины талаарх мэдээлэл болон вакцин хийлгэхийн өмнө болон дараа та юуг анхаарах ёстойг доорх мэдээллээс харна уу.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8