Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

М-Си-Эс Кока-Кола компани түүхий нүүрсийг бүрэн халсан, хийн түлшний зуухтай Монгол Улсын анхны хүнсний үйлдвэр боллоо

ikon.mn
2021 оны 3 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

М-Си-Эс Кока-Кола компани түүхий нүүрс шатаадаг технологийг бүрэн халж, хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад орууллаа.

Ингэснээр агаарын бохирдол үүсгэхгүй, байгальд ээлтэй (emission free) инженерингийн шинэлэг шийдэл бүхий төслийг амжилттай хэрэгжүүлсэн Монгол Улсын анхны хүнсний үйлдвэр болов.

Жилд 7,000 орчим тонн түүхий нүүрсийг хэрэглэхгүй болсноор М-Си-Эс Кока-Кола компани нь байгальд ээлтэй байх цогц хөтөлбөрийг шат дараалан хэрэгжүүлэх зорилтдоо хүрчээ. Тус зорилтынхоо хүрээнд 2010 онд үйлдвэрийн бохир ус цэвэршүүлэх байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж, байгальд хаяж болохуйц цэвэршилттэй саарал усыг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төвлөрсөн системд нийлүүлж байсан билээ.

“Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43-р тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын “Нам даралтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” А/1377 захирамжийг компанийн түвшинд хэрэгжүүлэх боломжтой боллоо” гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав онцоллоо.

М-Си-Эс Кока-Кола компани нь М-Си-Эс Интернэйшнл компанитай хамтран төслөө хэрэгжүүлэхдээ Японы NTEC компанийн найман ширхэг ус халаах зуух, БНСУ-ын DAEYEOL компанийн дөрвөн ширхэг хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад оруулсан аж.

Эдгээр нь холбогдох дэд бүтэц бүхий бүрэн автомат, шингэрүүлсэн хийн түлшээр ажилладаг шинэ технологийн зуухнууд юм. Тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилтын үе нь дэлхий дахинд цар тахал дэгдсэн хөл хориотой давхацсан тул тус компанийн удирдлагууд тоног төхөөрөмжийн нийлүүлэгч талуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр тохируулга туршилтын ажлыг зайнаас удирдах виртуал хувилбарыг сонгосон нь Монгол инженерүүдийн ур чадварыг шалгасан, цаг хугацаа хэмнэсэн, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлсэн ажил болжээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй, түүхий нүүрсээр ажилладаг зуухтай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд шинэчлэл хийх сайн жишиг боллоо” хэмээн уг төслийн ач холбогдлыг үнэлсэн юм.

М-Си-Эс Кока-Кола компани нийгэм, байгаль орчиндоо ээлтэй бизнес эрхэлж, тогтвортой хөгжлийн зарчмыг тууштай баримталдгийн бас нэгэн жишээ энэхүү төслөөр үргэлжилж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.