Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 49 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2,588 болов

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 49 хүн эдгэрч эмнэлгээс гарсныг Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлаар зарлав.

Ингэснээр эдгэрсэн хүний тоо 2,588 боллоо. Энэ нь улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 3,336 тохиолдлын 77.5 хувийг эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар 732 хүн эмчилгээнд байгаа. Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд-2
  • Хүнд-3
  • Хүндэвтэр-668
  • Хөнгөн-659 хүн байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/194365172484142

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.