Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

"УДЭТ-д энэ сарын 3-6-ны өдрүүдэд жүжиг үзсэн хүмүүс шинжилгээ өгөхөөсөө өмнө бусдад халдвар тараахгүйн тулд гэртээ байх шаардлагатай"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УДЭТ-т энэ сарын 3-6-ны хооронд үзсэн хүмүүс өөрийгөө гэртээ тусгаарлахыг доктор А.Амбасэлмаа зөвлөв.

Тэрбээр "Монгол Улсад дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөдөр хамгийн олон буюу 108 тохиолдол бүртгэгдлээ. Үүний тал нь буюу 54 батлагдсан тохиолдол нь УДЭТ-ын тоглолттой холбоотой.

Гуравдугаар сарын 3-6-ны хооронд УДЭТ-т жүжиг үзсэн 900 гаруй хүн бий. Тэдний ойрын болон хоёр дахь хавьтлууд гарч ирнэ. Тиймээс тухайн өдрүүдэд болсон тоглолтыг үзсэн хүмүүс зайлшгүй шинжилгээнд хамрагдах ёстой. Гэхдээ шинжилгээнд хамрагдахаасаа өмнө бусдад халдвар тараахгүйн тулд гэртээ байх шаардлагатайг сануулъя" гэв.

"Өдөрт 60-100 тохиолдол бүртгэгдэнэ гэдэг халдвар хамгааллын дэглэмээ маш сайн мөрдөх хэрэгтэйг сануулсан дохио"

Үргэлжлүүлэн "Өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа ч бидэнд баяр тэмдэглэх цаг хугацаа дараа нь олон гарна. Тиймээс баяраа гэртээ тэмдэглэж, гаднын зочин урихгүй байх тал дээр онцгой анхаарах шаардлагатай.

Бид "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний дараа нэлээд тайвширсан байна. Өдөрт л 60-100 тохиолдол бүртгэгдэнэ гэдэг нь бид өөрсдөө хариу арга хэмжээ, халдвар хамгааллын дэглэмээ маш сайн мөрдөх хэрэгтэйг сануулсан дохио.

Тиймээс хүн бүр амны хаалтаа зүүж, аль болох олон хүн цугларсан газраар явахгүй байхад анхаарч, үүргээ биелүүлэх хэрэгтэй” гэдгийг нэмж хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/194365172484142

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.