Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Төв аймгийн 5,000 иргэнийг PCR шинжилгээнд хамруулна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 3 сарын 7
iKon.MN

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Шуурхай штабт ажиллаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож байна.

https://fb.watch/449esGBh3I/

Улаанбаатар хотод сүүлийн сарын хугацаанд гарсан коронавирусийн халдварын 21 голомт өндөр идэвхжилтэй байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ.

Аймгуудад халдвар шинээр бүтгэгдэж байгаатай холбоотойгоор шаардлагатай сорьцыг хуваарилж эхэлж байгаа юм байна.

Төв аймагт халдварын 4 тохиолдол батлагдсантай холбоотойгоор 5,000 хүнд PCR шинжилгээ хийх шаардлагатай болсон талаар Шадар сайд С.Амарсайхан хэллээ. Тус аймаг дотоод нөөцөөсөө 4,000 хүнд шинжилгээ хийх боломжтой бол 1,000 сорьц шаардлагатай байгааг ЭМЯ-наас хүсжээ.

Нийслэлийн хэмжээнд тусгаарлах 31 байр үйл ажиллагаа явуулж байгааг Шуурхай штабын Тусгаарлан ажиглах байрны багийн ахлагч н.Бунд-Очир танилцуулав.

Эдгээр байранд гадаадаас ирсэн иргэдийн 10 хоног тусгаарлаад 4 хоног гэрийн ажиглалтад гаргаж байгаа бол дотоодын иргэдийг 7 хоног тусгаарлаад гэрт нь дахин 7 хоног тусгаарлаж байна. Шинжилгээг гаднаас ирсэн иргэдээс найм дахь хоног, дотоодын иргэдийг зургаа дахь хоног дээр нь авч байгааг хэллээ.

Өчигдрийн байдлаар нийслэлд хэсэгчлэн хөл хорьсон зургаан байршилд 1,200 гаруй өрхийн 3,000 гаруй хүн хөл хорионд байна.