Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Архангай аймагт батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтал 26 хүнийг тусгаарлан хянаж байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн 24 цагт шинээр батлагдсан 67 тохиолдлын нэг нь Улаанбаатар хотоос Архангай аймаг явсан хүн байжээ. Тиймээс уг тохиолдлыг ойрын хавьтал болсон 26 хүнийг тусгаарлалтад авч, шинжилгээ хийн, ажиглаж байгааг ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ. 

Архангайн хувьд Улаанбаатарын бүртгэлд орсон. Улаанбаатараас очсон хүнийг буцааж авчирсан бөгөөд Архангайд очоод уулзсан 26 хүнийг нь тэнд тусгаарласан байгаа аж.

Иймд орон нутаг зайлшгүй явах болсон тохиолдолд PCR шинжилгээ өгч, хариугаа авсны дараа замд гарахыг ЭМЯ-наас иргэдэд анхааруулж байна.

Тус аймагт коронавирусийн халдвар бүртгэгдэлгүй 96 хоносон байсан бол ийнхүү нийслэлээс зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдлаа.

ВИДЕО:

https://fb.watch/442O4rGS1t/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.