2021/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.97₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
19:00
S30
11°
20:00
S29
21:00
S31
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S26
03:00
S26
04:00
S26
-1°
05:00
S26
-1°
06:00
S26
-1°

Орон сууц түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамрагдсан төрийн албан хаагчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас “КОВИД19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа 1,000 гаруй төрийн жинхэнэ болон үйлчилгээний алба хаагчдыг түрээслээд өмчлөх, орон сууцны хөтөлбөрт хамруулж байгаа билээ.

Хөтөлбөрт сонгогдож, эрх авсан алба хаагчид холбогдох шаардлагуудад нийцүүлэн орон сууцаа өөрөө сонгож, гэрээ байгуулан орон сууцандаа хамрагдаж байгаа юм.

Цар тахлын хөл хориотой холбогдуулан иргэдийн эдийн засгийн байдал хүндэрч байгаа тул дээрх хөтөлбөрт хамрагдаж байгаа төрийн албан хаагчдын зээлийн эргэн төлөлтийг 2021 оны  долоодугаар сарын 01-ний өдрийг хүтэл хойшлуулах шийдвэр гарлаа.

2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар Тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 10.14 дугаар зүйлд орсон нэмэлт өөрчлөлтөөр, 10.14.Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр төлбөрийн хугацааг хойшлуулах гэж заасан.

Тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжих ба Орон сууц түрээслээд өмчлөх гэрээний эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтэй иргэд 2021 оны гуравдугаар сарын 21-ний 00:00 цагийн дотор дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ үү.

  1. 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнөх төлбөрийн үлдэгдэлгүй байх.
  2. Хүсэлтийг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн nosk.ub.gov@gmail.com цахим хаягт илгээх.
  3. Өргөдөлд дараах зүйлсийг заавал тусгасан байх.
  • Овог, Нэр
  • Сонгосон орон сууц, тоот
  • Утасны дугаар
  • Хамрагдах хугацаа (2021 оны 02-р сарын 01-ээс 2021 оны 07-р сарын 01-ний хооронд байх)

      4. Цахим хаягаар өргөдөл ирүүлсэн иргэд 99400714 мессеж илгээж хүсэлтээ баталгаажуулах.

 

Эх сурвалж: Нийслэлийн Орон Сууцны Корпораци

x