Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

ГТУА 63 дугаар ангийн алба хаагчид өнөөдөр галын аюулаас 19 иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг
БЗД

Утаажилтын бүсээс ГТУА 63 дугаар ангийн алба хаагчид өнөөдөр 19 иргэнийг гаргаж, амь насыг авран хамгаалжээ. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 2 дугаар байрны дөрвөн давхарт өнөөдөр өглөө 08:54 минутад гал гарч байна гэсэн дуудлагыг онцгой байдлын газар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны нэг орц бүхэлдээ утаажилтанд автан, гал гарч байжээ.

ГТУА 63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллан утаажилтын бүсээс 19 иргэнийг гаргаж, амь насыг авран хамгаалж чадсан байна.

Гал түймрийн аюулаас аварсан иргэд дунд 5 сараас 13 насны хүүхдүүд, 60 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан аж. 

 

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн онцгой комисс