Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Лоло Хаули хоёр №8: Орон сууц худалдаж авахдаа талбайн хэмжээгээ заавал шалгах хэрэгтэй

ikon.mn
2021 оны 3 сарын 6
iKon.MN

Иргэд хууль зүйн мэдлэггүйгээсээ болж өдөр тутмын амьдралдаа хохирч үлдэх тохиолдол цөөнгүй гардаг тул иргэдийн амьдралд зайлшгүй хэрэгтэй Хөдөлмөрийн тухай хуульГэр бүлийн тухай хуульЗөрчлийн тухай хуульИргэний хуулийн хүрээнд зарим зүйл заалтыг тайлбарласан “Лоло Хаули хоёр комик цувралыг хүргэж байна.

Энэхүү комик цувралын гол дүр болох Лоло нь орчин цагийн залуусын төлөөлөл юм. Харин Хаули нь монгол оронд ховордсон ан амьтдын нэг болох аргаль болно. Ташрамд хэлэхэд Лоло бол англи хэлний “LAW” буюу хууль гэх үгнээс гаралтай ба Хаули нь уйгаржин монгол бичгээр “Хууль” гэдэг үгийн галиглал билээ.

Цуврал №8

ИХ-ийн 254 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

ИХ-ийн 254 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.

2021.03.06-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Иргэний хуулийн дагуу зохиолыг гаргасан болно.

(Зураг дээр дарж томруулж харна уу)

Та “Лоло Хаули хоёр” төслийн фэйсбүүк пэйжид ЭНД дарж нэгдэн, инстаграм хаягийг дагах бол ЭНД дарна уу.

Facebook хуудас: https://www.facebook.com/
Instagram хаяг: https://www.instagram.com/loloandhauli/

 

“Лоло Хаули хоёр” төслийн баг