Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээд мансууруулах бодис судсаар нь хийж эрүүдэн шүүсэн асуудал гарсан

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг
2016.12.14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Анхан шатны шүүх хурал 18 жилийн дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болов. /Гэрэл зургийг mpa.mn/

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ нисэх буудлын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээгийн эрүүдэн шүүгдсэн бичлэгтэй холбоотой зарим зүйлийг хэллээ. 

Тэрбээр “Шүүх гэм буруутайг тогтоодог. Өмнөөс нь хэн нэгэн гэм буруутай гэх дүгнэлт хийх боломжгүйг та бүхэн мэднэ. Засгийн газрын тэргүүний хувьд би өчигдөр Жендэрийн үндэсний хорооны хурал дээр нэг зүйлийг амласан. Тэр нь эрүүдэн шүүлттэй холбоотой зарим нэг субъектүүд, жишээлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын ерөнхий газар бол Засгийн газрын харьяа байгууллага. Шүүн таслах үйл ажиллагаа хийгдэх, хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явж байх үед аймшигтай олон зүйл ил болсон.

Та бүхэнд үзүүлсэн бичлэг бол нэг хэсэг нь. Мансууруулах бодис судсаар нь хийж байгаа, хувцсыг нь зохион байгуулалттайгаар тайлаад, тэрийг нь бичиж аваад нөхөр рүү нь явсан асуудал хүртэл гарсан байгаа юм. Энэ бүх асуудлыг олон нийтэд ил болгож, тухайн үед ярьж чадаагүй.

Жендэрийн үндэсний хороон дээр манай эмэгтэй их хурлын гишүүд энэ асуудлыг тавьсан. Тиймээс гуравдугаар сарын 8-ны өдөр энэ агуулгаар Чимгээтэй миний бие очиж уулзана. Прокурорт Засгийн газрын зүгээс саналаа тавина. Энэ нь шүүн таслах үйл ажиллагаатай хөндлөнгөөс оролцож байгаа гэх агуулгаар бус  эрүүдэн шүүлт Монгол Улсад дахиж хэзээ ч байх ёсгүй гэх агуулгаар хийгдэнэ.

Мөн Төв аймгийн ашигладаггүй тусгай хорих анги тохижуулсан. Тэр хорих анги дээр гуравдугаар сарын 8-ны өдөр бас очно. Хорих ангийн доод давхарт буюу эрүү шүүлт хийсэн газарт нь очих бөгөөд тус хорих ангийг дахиж ашиглахгүйгээр хаана. Бас үүнтэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаан дээр гацсан байгаа зарим нэг асуудлууд дээр Засгийн газар онцгой анхаарч ажиллана” гэлээ.

ВИДЕО: