Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Иог" номын нээлт боллоо

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Карма Иог студиэс орчуулан гаргасан “Иог” сурах бичиг номын нээлт өчигдөр Интерном номын дэлгүүрт болж өндөрлөлөө. “Иог” ном нь Энэтхэгийн Сохам Аюур Иог Ашрам сургалтын төвийг үүсгэн байгуулагч Шри Сохам багшийн иогийн багш бэлтгэх сургалтад ашигладаг сурах бичиг юм. Тус номыг Карма Иог студи албан ёсны эрхтэйгээр Монголын иогоор хичээллэгч, иог сонирхогч бүх түвшний суралцагчдад зориулж эмхэтгэн орчуулж  гаргасан. Энэхүү ном нь иогийн дасгал, түүх, онол, философи, бясалгал хөдөлгөөн, цэвэрлэгээ хийх арга техникүүдийг бүгдийг багтаасан гарын авлага/сурах бичиг юм.

 

/Карма иог студийн үүсгэн байгуулагч Б.Туул/

Карма Иог студи нь Сохам Аюур Иог Ашрам төвтэй 2019 оноос эхлэн хамтран ажиллах “Жуух бичиг”-т гарын үсэг үзэглэснээр Монголоос иогийн багш бэлтгэх бүрэн тэтгэлэгт сургалтад жил бүр 2 багшийг Бүгд Найрамдах Энэтхэг улсад суралцуулж байна.

 

/Бүгд Найрамдах Энэтхэг улс, Бангалор хот, Сохам Аюур Иог Ашрам төв 2020 он./

Энэхүү номын нээлтэд Монголын Иогчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга, Мандала Иог төвийг үүсгэн байгуулагч хатагтай О.Гэрэлтуяа, Эрүүлмаа иог төвийн багш  Б.Дэлгэртуяа, Иогоор олон жил тууштай хичээллэж буй Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан хийлч хатагтай  Ч.Дэлгэрцэцэг зэрэг олон хүндтэй зочид ирж баяр хүргэснээс онцлох зочин нь Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монголд Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд эрхэм П.О.Сингх байлаа. Элчин сайд нь 2 орны хамтын ажиллагааг улам бэхжүүлэн ажиллахын сацуу иогийн багш бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөрт илүү олон суралцагч хамруулан ажиллахаа илэрхийлсэн.

 

/Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монголд Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд П.О.Сингх/

 

/Монголын Иогчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга, Мандала Иог төвийг үүсгэн байгуулагч О.Гэрэлтуяа/

Ташрамд хэлэхэд та хайрт эхнэр, ээждээ бэлэг авч амжаагүй бол 3-р сарын 8-ыг дуустал Карма Иог студиэс эмэгтэйчүүддээ бэлэг болгож “Иог” номыг авсан хүн бүрд Карма Иог студид 3-р сарыг дуустал бямба гараг бүр 09:00 цагаас Нарны мөргөлд үнэгүй суух эрх, Карма Иогоос зарлагддаг иогийн сургалтуудад 50%-ийн хямдралтай үнээр суралцах эрхийг бэлэг болгон өгч байна. 

 

/Иогийн сурах бичиг/

 Та захиалга өгөхийг хүсвэл 9809-1187 дугаарт захиалаад ном, хямдралтай үнээр суралцах эрхийн бичгийг үнэгүй хүргүүлээд аваарай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.