Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол койн олон улсын зах зээлд үнэлэгдэж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Валютаар ангаж цангасан манай жижиг зах зээлд “Ардын хүүхдүүд” л асар их боломжийг бий болгож байна. “Ардын хүүхдүүд” гэдэг нь Ч.Ганхуягаар удирдуулсан Ард Санхүүгийн Нэгдлийн шижигнэсэн залуучууд. Тэдний бүтээсэн Ард койн нийгэмд хэл амтайхан “од” болж буй нь “Хүн мэдэхгүй юмныхаа дайсан” гэдэг үгийг санагдуулах аж. 

Монголчууд мэдэхгүй юмныхаа дайсан 

Хэдийгээр шинэ зүйл боловч криптовалютын зах зээл дээр аливаа төсөл амжилттай хөл тавих тийм ч амар биш. Coinmarketcap.com гэх дэлхий дээрх жинхэнэ криптовалютын зах зээлийн багтаамжийг хэмжиж, бүртгэдэг платформ дээрээс одоогоор 4200 гаруй криптовалютын ханшийн мэдээллийг харж болно. Гэтэл тэдгээрийн цаана хэдэн зуун мянган бүтэлгүйтсэн төсөл бий. Монголд ч хэсэг яригдаж байгаад чимээгүй болсон төсөл хэд хэд байгаа. 

Крипто төслүүдийг амжилт олоход садаа болж байгаа бас нэг том хүчин зүйл бол хуурамч криптовалютууд. Дэлхийг хэрэн торлосон луйварчдын арга, урхинд орсон монгол хүн цөөн биш. Хөрөнгө, сэтгэлээрээ хохирсон тэд криптовалютад итгэх итгэлээ алдсан нь хамгийн том сөрөг үр дагавар юм. Уг нь жинхэнэ болон хуурамч криптовалютыг ялгах амархан. Алийг нь бирж дээр худалдаж, худалдан авч болж байна вэ, алийнх нь үнэ эрэлт, нийлүүлэлтийн уулзвар дээр тогтож байна вэ гэдгийг харахад л болно.

Бас төрийн ашиг сонирхолтой нийцдэггүйгээрээ криптовалютууд ад үзэгддэг талтай. Улс орон бүр өөр өөрөөр хүлээж авч буй ч эхэн үед аль ч Засгийн газар алга ташин хүлээж аваагүй. Одоо ч крипто зах зээл хангалттай хүлээн зөвшөөрөгдөөгүй байгааг ойлгох хэрэгтэй. Биткойныг анх гүйлгээнд ашиглагдаж эхлэх үед АНУ-ын Засгийн газар терроризм, хар тамхи, хүний наймаа, зэвсгийн наймаа гээд хууль бус хар захтай холбож, зах зээлээс шахах сөрөг ПиАр хийж байлаа. Гэвч бодит байдалд үүнийг хааж, боох тусам хар зах зээл өргөжин, хүчирхэгжиж байсан юм. 

Ард койн ч мөн олон даваа нугачааг туулан зах зээл дээр амжилттай урагшилж, Coinmarketcap.com-д шилдэг 500 төсөлд багтчихаад явж байна. Хачирхалтай нь үүнийг хойш татаж, бүтэлгүйтээсэй гэж хүсэж байгаа нь монголчууд өөрсдөө л байх юм. 

Ард койн анхлан блокчэйн технологи дээр суурилснаас биш бусад урамшууллын хөтөлбөрөөс онц ялгаа үгүй. Амьдрал дээр хүмүүс дэлгүүрийн хямдралын купон, аль нэг кофе шопын худалдан авалтаараа цуглуулсан үнэгүй авах эрхээ тал үнээр нь ч юм уу, үндсэн өртгөөс нь хямдруулаад хэн нэгэнд худалдаж л орхидог. Энэ бол амьдрал дээр бодитой оршдог хэрэгцээ. Хэрэгцээг хангах эрэлт, нийлүүлэлт байгаа л бол зах зээлийн үнэ нь тогтоно. 

Зохицуулалт үгүйлэгдэнэ

Ардынхан өөрийнхөө лоялтийг бэлэн мөнгө, эсвэл хөрөнгө оруулалт болгох боломжоор хангадаг платформыг л бүтээсэн. Тэдний бидэнд өгсөн боломж нь одоогийн хууль эрх зүйн зохицуулалтаас хэтийдчихсэн нь хаа хаанаа сэрэмжлэх шалтгаан болчихоод байна. Яг энэ үед л төрийн манлайлал дутагдаж байна. Хааж боох биш, харин зохицуулах, чиглүүлэх манлайллын тухай ярьж байна. 

Хааж боох, эсэргүүцэж тэмцэх тусмаа дэлхийн алдааг давтана. Хэрэв санаагаар болдог бол Ард койны хэрэглээг тэлэх, ханшийг нь хамгаалах бодлого гаргах нь зөв. Учир нь Ард койн ч бас монголын ард түмний хөрөнгө бөгөөд үнэт өв болох бүрэн чадавхтай, өндөр найдлагатай санхүүгийн шинэ бүтээгдэхүүн болох нь үнэн юм. Одоо ч тодорхой хэмжээнд үнэ цэн бүтээгээд байна. Иргэнийхээ хөрөнгө, эрх ашгийг хамгаалах нь төрийн үүрэг билээ. 

Төгсгөлд нэгэн зүйлийг тэмдэглэх нь, энэ бол оюуны ухаж олсон үндэстний баялаг. Оюутолгойн өгөөжийг Монголд авч үлдэхээр толгой гашилгаж суугаа төр минь оюунт толгойн Монголд ирэх өгөөжийг улам өсгөх тухай ч бас толгойгоо ажиллуулаасай. 

Б.Мөнх-Эрдэнэ

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.