Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Хувийн хэвшлийнхэн коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулахдаа ямар нэгэн ашиг хонжоо харахгүйгээ хэлсэн"

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх хуваарийг танилцууллаа.

Энэ үеэр тэрбээр “Хувийн хэвшлийг дархлаажуулалтын ажилд хэрхэн татан оролцуулж, зөвшөөрөл олгож байгаа юу” гэсэн асуултад хариуллаа.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Хувийн хэвшлийнхэнтэй уулзалтыг зохион байгуулж байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ажлыг нь дэмжиж байна. Энэ чиглэлээр хийсэн уулзалтуудын хариу эхнээсээ гарч байна.

Хувийн хэвшлийнхнийг вакцин оруулж ирэхэд ямар нэгэн саад зөвшөөрөл бичиг баримттай холбоотой асуудал байхгүй.

Засгийн газраас барьж байгаа нэг бодлого бий. Монгол Улсын Засгийн газар иргэдээ үнэ төлбөргүй дархлаажуулна. Хувийн ААН-үүд дархлаажуулалтын үйл ажиллагаа зохион байгуулахдаа ямар нэгэн ашиг хонжоо харахгүй гэж хэлсэн. Бид ч бас энэ асуудалд анхаарал хандуулж байна. 

Хувийн хэвшлийнхэн вакциныг нийгмийн хариуцлагын хүрээнд үйлдвэрийн үнээр нь оруулж ирж, энэ үйл ажиллагааг явуулахад асуудал байхгүй" гэв. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/259148212317821