Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд вакцинжуулалт дуустал Өмнөговь руу зорчих хөдөлгөөнийг зогсоох хүсэлтийг аймгийн Онцгой комиссоос УОК-т хүргүүлжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод халдварын тоо өссөөр байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 77 тохиолдол шинээр бүртгэгджээ.

2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн эхэлсэнтэй холбогдуулан Өмнөговь аймагт хоногт дунджаар 600-650 тээврийн хэрэгслээр 2,000 орчим иргэн зорчин ирж байгаа нь цар тахлын халдвараас хамгаалах Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 183-р тогтоолоор зарласан “НОГООН БҮС”-ийг хэвээр хадгалахад эрсдэл үүсэж байна.

Иймд аймгийн Өмнөговь аймаг руу нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг Улсын хэмжээний вакцинжуулалтын үйл ажиллагаа дуустал түр хязгаарлах тал дээр хамтран ажиллах хүсэлтийг АОК-оос УОК-т хүргүүллээ.

 

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой комисс