Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч нарын тайлангийн нэгтгэл гарлаа

ikon.mn
2021 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын хоёр салбар болох үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч нарын 2020 оны жилийн статистик мэдээллийг агуулсан “2020 оны жилийн тайлангийн нэгтгэлийн танилцуулга” гарлаа.

Танилцуулгад хоёр салбарын өнөөгийн байдал, тусгай зөвшөөрөл олголт, статистик үзүүлэлт, борлуулалтын тойм, санхүүгийн тайлангийн үзүүлэлт, хяналт шалгалт, эрсдэлийн үнэлгээ зэрэг мэдээлэл багтсан.

Тухайлбал, Хорооноос өнгөрсөн онд 167 хуулийн этгээдэд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, 30 хуулийн этгээд, 399 иргэнд үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон. Харин 2 хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, нэр бүхий нэг хуулийн этгээдэд салбар нээн ажиллуулахыг зөвшөөрсөн. Мөн Хороонд бүртгэлтэй 167 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага нь 188 брокер, 1,171 агенттайгаар үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн байна.

Жич: Тайлангийн нэгтгэлийн танилцуулгатай  энд дарж танилцана уу.