Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

2021.03.05: 77 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3,153 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.03.05/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/191978926059120

Өчигдөр улсын хэмжээнд 13,206 хүний сорьцод шинжилгээ хийхэд 77 хүнээс коронавирус илэрлээ.

Энэ нь коронавирусийн халдвар гарснаас хойш нэг өдрийн дотор Монгол Улсад бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.

Эргэн сануулахад, хамгийн дээд тал нь 61 тохиолдлыг 2021 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр нэг өдрийн дотор шинээр илрүүлж байв.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Одоогоор 5 хүний халдварын эх уурхайг тодорхойлох ажил хийгдэж байна.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 3,153 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 2,442 хүн эдгэрээд байгаа бол 696 хүн эмчилгээнд байна.

COVID-19 халдвартай холбоотой тоон болон бусад мэдээллийг ЭНДЭЭС дэлгэрэнгүй хараарай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.