Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Хогоо ангилж хаях зааварчилгаа

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хогоо хэрхэн ангилж хаях талаар зааварчилгааг хүргэж байна.

Цэнхэр өнгийн уутанд: Цаас - Дэвтрийн болон цагаан цаас, бүх төрлийн цаасан хайрцаг /Нороогүй, хоол хүнсний бохирдолгүй байх/

Улбар шар өнгийн уутанд: Шил лааз - Архи, пиво, дарсан ногооны шил, лаазалсан бүтээгдэхүүний сав, ундааны лааз, шил, савны төмөр таг /Савыг сулласан байх/

Ногоон өнгийн уутанд: Хуванцар - ундаа, ус хоолны хуванцар сав, гялгар уут, гоо сайхан, ахуйн бүх төрлийн хуванцар /Савыг сулласан байх/

Бор өнгийн уутанд: Органик хүнс - Кофе цайны шаар, сүүн бүтээгдэхүүн, хоолны үлдэгдэл, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногоо болон жимс, жимсний хальс, яс махан бүтээгдэхүүн, өндөг, өндөгний хальс /Хүнсний шингэн хэсгийг шүүсэн байх, тос болон хатуу хог хаягдалтай холихгүй байх/

Саарал өнгийн уутанд: Үнс /Бусад ахуйн хаягдалтай холихгүй байх, хөрсөн үнсийг шигшин дутуу шатсан хэсгийг болон хаягдлыг ялгах, үнсийг шуудайд ууталж, амыг сайтар боож тээвэрлэхэд бэлтгэх/

Хар өнгийн уутанд: Бусад хог /Дахин боловсруулаагүй байгаа бусад хог/

ВИДЕО:

https://fb.watch/41dnz1zmaB/

 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба