Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны гурав дахь тэмцээн Узбекстан улсын Ташкент хотноо Ташкентын Гранд Слам энэ сарын 5-7-нд зохион байгуулагдаж байна.
“Токио-2020” зуны олимпийн наадмын эрхийн оноо олгох тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 71 орны эрэгтэй 296, эмэгтэй 201, нийт 497 жүдочид оролцохоор мэдүүлэгээ өгчээ. Энэ тэмцээнд манай улсаас МУГТ, МУГД Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммед, МУГТ М.Бундмаа гэсэн дасгалжуулагчийн баг очсон юм. Харин
Мөн энэ жилийн зуны олимпын наадмыг дэнслэхээр болсон олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг шүүгчээс гадна Япон улсын иргэн Терапист эмч Масатоши Нишикидо нар Ташкентад хүрэлцэн очжээ.
Ташкентын гранд сламын эхний өдөр хуваарь ёсоор эмэгтэй -48кг, 52кг, 57кг, эрэгтэй -60кг, -66кг гэсэн жингүүдийн барилдаанууд явагдана.
Дашрамд сонирхуулахад Ташкентын тэмцээнд манай жүдочдоос өмнө нь :
2018 онд МУГТ Ганбатын Болдбаатар
2018 онд МУГТ Балдоржын Мөнгөнчимэг
2017 онд МУГТ Мөнхбатын Уранцэцэг
2015 онд МУГТ Мөнхбатын Уранцэцэг
2014 онд МУГТ Дашдаваагийн Амартүвшин
2014 онд МУГТ Сайнжаргалын Ням-Очир
2014 онд ОУХМ Баттулгын Тэмүүлэн нар түрүүлж байв.
Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо