Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Сурч боловсрох эрхийг цар тахлын үед хангах нь" сэдэвт хэлэлцүүлэг болно

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 5
iKon.MN

Төрийн ордны Чингис хаан танхимд

10:00 цагт Жендэрийн Үндэсний хорооны хурал болно. Ерөнхий сайд хурлыг даргалж явуулна.

МУИС-ийн 1-р байрны “Дугуй танхим”-д

10:00 цагт Үндэсний сэтгүүл зүйн 108 жил, МСНЭ-ийн 70 жилийн ойг тохиолдуулан МСНЭ-ээс ахмад сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулна.

ЭМЯ-нд

11:00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Офицеруудын ордонд

11:00 цагт  "Зэвсэгт хүчний хатан ижий" ёслол хүндэтгэлийн ажиллагаа болно. 

Логос төвд

11:30 цагт АН-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Ардчилсан Ахмадын холбооноос мэдээлэл хийнэ. 

Төрийн ордны мэдээллийн цэгт

12:00 цагт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлаж байна.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт  Шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахууны худалдаа, нийлүүлэлт, шатахууны үнийн асуудлаар баримтууд дэлгэнэ.

Цахим хэлэлцүүлэг

14:30 цагт "Сурч боловсрох эрхийг цар тахлын үед хангах нь" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно. Бодлогод залуусын хяналт ТББ хуудсаар шууд дамжуулна.