Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс бүс нутагтаа хүний эрхийн үзүүлэлтээр тэргүүлж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

1941 онд АНУ-д байгуулагдсан Freedom House төрийн бус байгууллага дэлхийн улс орнуудыг ардчилал, эрх чөлөөний үзүүлэлтээр нь эрэмбэлжээ. Ингэхдээ улс орнуудыг "эрх чөлөөтэй", "хагас эрх чөлөөтэй", "эрх чөлөөгүй" гэсэн гурван ангилалд хуваасан байна.

“Freedom in the World 2021” тайланд Монгол Улс улс төрийн эрх үзүүлэлтээр 40-өөс 36 оноо, иргэний эрх чөлөө үзүүлэлтээр 60-аас 48 оноо авч, нийлбэр дүнгээр 100-аас 84 оноо авснаар “эрх чөлөөтэй орон” ангилалд багтсан байна.

Ази тивд зөвхөн Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Израйль, Зүүн Тимор улсууд ийм ангилалд багтжээ.

Дэлхий дахинд сүүлийн 15 жилийн турш хүний эрхийн үзүүлэлт нь муудсан орнуудын тоо нэмэгдэж, сайжирсан нь буурч байгааг Freedom House байгууллага энэ жилийн тайландаа анхааруулсан байна.

2006 оноос эхэлсэн энэ хандлага 2021 онд хамгийн дээд цэгтээ хүрснийг тайланд онцолжээ. Тиймээс энэ жилийн тайлангаа “Democracy under Siege” буюу “Бүслэлтэд байгаа Ардчилал” гэж нэрлэсэн байна.

Тайлангийн бүрэн эхтэй энэ холбоосоор танилцах боломжтой.