Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Теле болон цахим сургалтад хамрагдаагүй сурагчдын хоцрогдлыг арилгах, төгсөх ангийнханд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхийг зөвлөв

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын газар

ЖАЙКА олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд хандивласан ариутгалын бодисыг нийслэлийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд тараах ажлыг Нийслэлийн Боловсролын газраас хуваарь гарган Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургууль дээр зохион байгуулж байна. Хандивын хүрээнд төрийн өмчийн сургууль, цэцэрлэг бүрд автомакс төхөөрөмж, 5 литрээр савлагаатай ариутгалын спирт 28-33 ширхэгийг хүлээлгэн өгч байна.

Энэхүү ажлын явцтай өнөөдөр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцаж, халдвар хамгааллын дэглэм сайтар баримтлах, ариутгалын бодис хэрэглэх заавар, зөвлөмжийг сургууль, цэцэрлэг бүрд өгөх, тараалтын үйл ажиллагаа дууссаны дараа сургуулийн заал, анги танхимуудад мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжилт хийлгэж ажиллахыг сургуулийн удирдлагууд болон хариуцсан мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өглөө.

Мөн энэ үеэр нийслэлийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн теле болон цахим хичээлийн явц, үр дүн, танхимын сургалтын бэлтгэлийг хангаж байгаа байдал, багш нарын цахим хичээл бэлтгэж байгаа үйл явцтай танилцаж цаашид энэ чиглэлээр төлөвлөн хэрэгжүүлж байгаа ажлуудын гүйцэтгэл, хэрэгжилт, үр дүнд онцгой анхаарах, теле болон цахим хичээлд хамрагдаж чадахгүй байгаа сурагчдын хоцрогдлыг арилгах болон төгсөх ангийн сурагчдад чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, багш нараа дэмжиж ажиллахыг сургуулийн удирдлагуудад зөвлөмж өгч ажиллалаа гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээлэв.