Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

МАРТ- 8: Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан тоглолтуудын хуваарь болон үнэ

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулагдах гэж буй урлагийн тоглолтуудын талаарх мэдээллийг хүргэж байна.



"МАРТ 8" тоглолт

 
Дуучин Анхбаяр Чанцалдулам фэйсбүүк хуудсаас авав

Хаана: Налайх дүүргийн Соёлын ордонд
Хэзээ: 2021.03.07-08 19:00 цагт
Тасалбарын үнэ: 15,000₮

"Монголжингоо" тоглолт

 
Зургийг Самандын Жавхлан фэйсбүүк хуудсаас авав

Хаана: Их наяд цогцолборт
Хэзээ: 2021.03.07 19:00 цагт
Тасалбарын үнэ: 200,000₮

UB comedy тусгай тоглолт

 
Ub comedy фэйсбүүк хуудсаас авав

Хаана: Шангри-Ла зочид буудалд
Хэзээ: 2021.03.07-08 19:00 цагт
Тасалбарын үнэ: 80,000-1,200,000₮

"Бүсгүй чамдаа"

 
Ticket.mn

Хаана: МҮЭСТО
Хэзээ: 2021.03.06 15:00, 19:00 цагт
Тасалбарын үнэ: 25,000₮

"Жаргаж дуул, жаргаж инээ" 

 
МУСТА дуучин Б.Болд фэйсбүүк хуудсаас авав

Хаана: Бөхийн өргөө
Хэзээ: 2021.03.07-08 15:00, 19:00 цагт
Тасалбарын үнэ: 25,000₮

"Миний ээж хөөрхөн" тоглолт

 
Ticket.mn

Хаана: Улаанбаатар паласын концертын их танхимд
Хэзээ: 2021.03.08-9 15:00, 19:00 цагт
Тасалбарын үнэ: 25,000₮

"Нэрийн хуудас"

 
С.Батсүх фэйсбүүк хуудсаас авав

Хаана: ДДЭШ лайв 900 суваг
Хэзээ: 2021.03.06 19:00 цагт
Тасалбарын үнэ: 6,000₮

"Хайртай шүү ээжээ" тоглолт

 
Ticket.mn

Хаана: Улаанбаатар паласын концертын их танхимд
Хэзээ: 2021.03.06-07 15:00, 19:00 цагт
Тасалбарын үнэ: 30,000₮

"Хүүхэн хүний хүслэн" тоглолт

 
Ticket.mn

Хаана: МҮЭСТО
Хэзээ: 2021.03.07-08 15:00, 19:00 цагт
Тасалбарын үнэ: 20,000₮

"Уянгалаг" тоглолт

 
Ticket.mn

Хаана: Соёлын төв өргөө
Хэзээ: 2021.03.07-08 15:00, 18:00 цагт
Тасалбарын үнэ: 30,000-40,000₮

"Анна Каренина" сонгодог жүжиг

 
Ticket.mn

Хаана: Улсын драмын эрдмийн театр
Хэзээ: 2021.03.04-14 12:00, 13:00, 17:00, 18:00 цагт
Тасалбарын үнэ: 25,000-40,000₮

"Фауст" постдрамын жүжиг

 
ticket.mn

Хаана: The Corporate Hotel and Convention Centre
Хэзээ: 2021.03.05-08 19:30 цагт
Тасалбарын үнэ: 50,000₮

Тоглолт болох үйлчилгээний газруудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж байна

Нийслэлд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбоотойгоор таван чиглэлийн үйлчилгээний байгууллагаас бусад аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Эдгээр аж ахуйн нэгж давхар халдвар хамгааллын дэглэмийг баримтлах журмыг чанд сахих үүрэг хүлээж буй. 

Тоглолтуудын үеэр ямар хяналт тавих талаар НМХГ-аас тодруулахад “Энэ 7 хоногт гүйцэтгэлийн хяналт хийж байна. Сандал хоорондын зай барих, эрүүл, аюулгүй байдлыг хангаж байгаа зэрэг журамд заагдсан зүйлүүдийг шалгаад зөвлөн тусалж байгаа. Яг тоглолтын дундуур хяналт тавих боломжгүй. Зөрчлөө арилгахгүй байгаа газруудад ирэх долоо хоногоос шаардлага хүргүүлнэ” гэдгийг хэллээ.

Үзвэр үйлчилгээний байгууллагуудын мөрдөх журам

  • "Театр, чуулга, соёлын ордон буюу үзвэр үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх журамд "Хүлээлгийн танхимд хүний бөөгнөрөл үүсгэхгүй, үзэгч хоорондын зай барих буюу 1 суудал алгасуулж 1 хүн суулгахыг тусгасан байна. 
  • Тасалбарыг цахимаар авах боломж бүрдүүлэх;
  • Үзвэр хооронд танхимд агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх;
  • Уран бүтээлчдийн эрүүл аюулгүй байдлыг хангаж, тайзны тоног төхөөрөмж, микрофоныг халдваргүйжүүлж, бүрхэвч уутыг солих;
  • Үзвэрийн танхимд хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглох" гэж тусгажээ. 

Журам