Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Амазон компани Хитлерийг санагдуулам дүрслэлтэй шинэ айконоо өөрчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Сар орчмын өмнө онлайн худалдааны аварга компани Амазон өөрийн iOS, Android аппликэйшны айконыг шинэчилж байв.

Шинэ айкон нь Амазоны логон дахь “инээмсэглэл” дүрсийг бараа бүтээгдэхүүний савалгаа болох бор цаасан хайрцган дээр байрлуулсан байна. Хайрцагны дээд талд цэнхэр өнгийн наалтын тууз (скоч) дүрслэгджээ.

Гэтэл зарим хүмүүс шинэ айкон нацистуудын удирдагч Адольф Хитлерийг санагдуулахаар байгааг шүүмжилж эхэлсэн байна. Цэнхэр тууз нь Хитлерийн алдарт дөрвөлжин сахалтай адилхан харагдаж байгааг тэд тайлбарлажээ.

Ийм яриа гарсны дараа Амазон компани яаралтай арга хэмжээ авч, айконоо дахин шинэчилсэн байна. Ингэхдээ туузны хэлбэрийг өөрчилж, сахалтай адилгүй болгожээ.

Амазоны аппликэйшн өмнө нь дэлгүүрийн түрдэг тэргийг дүрсэлсэн айконтай байсан юм. Шинэ айконыг одоо цөөн хэдэн улсын зах зээлд туршиж байгаа ба удахгүй дэлхийн бүх улсын гар утасны хэрэглэгчдийн аппликэйшнд нэвтрэх юм байна.

 

Эх сурвалж: BBC