Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн дулаарлыг зогсоохын тулд цар тахлын үеийнх шиг хөл хориог хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулах ёстой

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн дулаарлыг хязгаарлахын тулд цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы дэглэм шиг арга хэмжээг ирэх арван жилийн хугацаанд хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулах хэрэгтэйг сүүлд хийсэн судалгааны үр дүн харуулжээ.

Коронавирусийн тархалтыг зогсоох зорилгоор дэлхийн олон оронд зарласан хөл хорионы дэглэмийн үр дүнд 2020 онд агаар мандал дахь хүлэмжийн хийн ялгарал 7 хувиар унасан нь түүхэнд байгаагүй үзэгдэл болсон байна.

Ирэх арван жилийн турш хоёр жил тутамд үүнтэй дүйцэх арга хэмжээ авбал дэлхийн дулаарлын өсөлтийг Парисын гэрээнд заасан Цельсийн 1.5 хэм дотор тогтоох боломжтойг судалгаа харуулжээ.

Харин өнгөрсөн оны сүүлээс дэлхийн ихэнх улс орнууд хөл хорионы дэглэмээ цуцалж эхэлснээр хүлэмжийн хийн ялгарал 2019 оны түвшиндээ буцаж хүрсэн байна.

Өнгөрсөн хугацаанд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авсан арга хэмжээнүүдийн аль нь онож, аль нь алдаж байсныг “цар тахал бидэнд тодорхой харууллаа” гэж судалгааг ахалсан Их Британийн Зүүн Английн Их сургуулийн судлаач Корин Ле Кер бичжээ.

The Global Carbon Project төслийн багийн хийсэн судалгаагаар цар тахлаас өмнө буюу 2016-2019 онд дэлхийн ердөө 64 улс өмнөх таван жилтэй харьцуулахад хүлэмжийн хийн ялгарлаа бууруулж чадсан бол 150 улс эсрэгээрээ нэмэгдүүлсэн байна.

Тиймээс улс орнуудын эрх баригчид авах арга хэмжээнийхээ стратегийг эрс өөрчлөхгүй бол дэлхийн дулаарлыг зогсоох зорилт биелэх боломжгүйг Nature Climate Change сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дүгнэлт харуулжээ.

 

Эх сурвалж: The Guardian