2021/07/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.63₮
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
16°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
08:00
S30
16°
09:00
S30
18°
10:00
S30
20°
11:00
S30
22°
12:00
S30
23°
13:00
S30
25°
14:00
S30
26°
15:00
S30
26°
16:00
S30
26°
17:00
S30
25°
18:00
S30
24°
19:00
S26
22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол, Хятадын хилийн боомтоор тээвэр хийж буй жолооч нарыг энэ сард багтаан коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулна

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол, Хятадын хилийн боомтод тээвэр хийж байгаа жолооч нарыг энэ сард багтаан цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулах шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас гаргажээ.

Ингэснээр нүүрс, бусад бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ хэвийн хэмжээнд хүрэх, цаашид өсөн нэмэгдэхэд чухал нэмэртэй хэмээн үзсэн байна. 

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод манай талаас 50 орчим жолоочийг байрлуулан ачаа тээврийг зохион байгуулж байгаа. Тодруулбал, Замын-Үүд боомтод ачаа ачиж очсон жолооч машинаа хилийн зааг "0" цэгт хүргэж байршуулах бөгөөд Эрээнд ажиллаж байгаа жолооч импортын ачаатай машиныг жолоодон мөн "0" цэгт ирж, машинуудыг солих байдлаар импорт, экспортын барааг тээвэрлэж буй. Үүнээс үүдэн хилээр ачаатай нэвтрэх хурд удаашралтай байсаар байгаа юм.

Нүүрсний экспортын хувьд Тавантолгой-Цагаан хад чиглэлийн уртын тээвэрт 4,000, Цагаан хад-Гашуунсухайт чиглэлд богинын тээвэрт 2,000 жолооч ажиллаж байгааг ЗТХЯ-наас мэдээлж байсан.

x