Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

И.Мөнхжаргал: Ардчилсан намд үүссэн нөхцөл байдалд цэг тавьж байна. Намын даргын сонгууль гуравдугаар сарын 28-нд болно

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос Намын даргын сонгуулийн тов, зохион байгуулалттай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "Ардчилсан намд үүсээд байсан нөхцөл байдалд цэг тавьж байна. АН-ын даргын сонгууль гуравдугаар сарын 28-нд болно. Гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэнэ. Гуравдугаар сарын 12-ны өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлж, 26-ны өдөр дуусна. 

Намын удирдлагад багтаж байсан хүмүүс дүрмээрээ намын даргад нэр дэвшихгүй. АН-ын дарга энэ, тэр гэх биш АН-ын дүрмээр даргаа сонгох нь зөв юм гэсэн шийдэлд хүрсэн. Зөвхөн өнөөдөр бүртгэлтэй байгаа дүрмээрээ сонгуулиа хийе. АН-д бүртгэлтэй 200 мянга орчим гишүүн бий.

Тухайн гишүүдийн хамгийн олон саналыг авсан хүн намын дарга болно. Аль аль тал нь ямар нэгэн маргаангүйгээр үүнийг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн. Санал хураалтыг цахимаар юм уу цаасаар авах эсэхээ эцэслэн шийдээгүй байна. Аль нэг аймагт очихгүй, зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагаар сурталчилгаа хийнэ" гэв.