Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: PCR шинжилгээ өгөөд орон нутагт очсон бол тусгаарлагдах шаардлагагүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Нийслэлээс гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээсэн. Гэвч аймаг, сум бүр нийслэлээс очиж буй иргэдэд харилцан адилгүй шаардлага тавьж байгаа нь чирэгдэл үүсгээд буй. Тодруулбал, PCR шинжилгээ өгөөд хотоос гарсан ч орон нутагт очоод долоо хоног тусгаарлагдана гэдэг шаардлага тавьж байгаа. Үүнд УОК-ын дарга тайлбар өглөө.

Тэрбээр “Орон нутагт зорчиж байгаа иргэдээс санал, гомдол ирж байгаа. Аймаг, орон нутгийн онцгой комиссууд УОК-ийн шийдвэрийг өөр өөрөөр хэрэгжүүлж байгаа тохиолдол бий. Энэ талаар аймгийн удирдлагуудтай цахим хурал хийж, УОК-ын шийдвэрийг нэг мөр хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Хяналт тавьж ажиллаж байна. Хэдий тийм боловч зарим газар ийм тохиолдлууд гарсаар байна.

72 цагийн хугацаанд хүчинтэй шинжилгээ өгсөн бол орон нутагт очоод заавал тусгаарлагдах шаардлагагүй. Харин тухайн орон нутагт байнга оршин суудаг иргэн Улаанбаатар хотоос очиж байгаа бол долоо хоног ажиглалтад байна. Гэхдээ буцаж гарах бол шинжилгээний хүчинтэй хугацаандаа багтаж орж, гарах нь чөлөөтэй. Ямар нэгэн байдлаар олон хоног тусгаарлагдах шаардлага байхгүй. Зарим аймагт 14 хүртэл хоног тусгаарлаж байна гэдэг асуудал ч гарсан. Тийм асуудал огт байхгүй гэдгийг хэлье.