Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

К.Айдос: Хот хоорондын хөдөлгөөн өнөөдрөөс эхэлж, 08:00 цагт 140 хүн нийслэлээс гарлаа. Хүүхдээс PCR шинжилгээ шаардаагүй

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
К.Айдос: Хот хоорондын хөдөлгөөн өнөөдрөөс эхэлж, 08:00 цагт 140 хүн нийслэлээс гарлаа. Хүүхдээс PCR шинжилгээ шаардаагүй
Sara, ikon.mn - text to speech

Хот хоорондын зорчих хөдөлгөөн гуравдугаар сарын 1-нээс нээгдээд буй. 

Иймд зорчигчдын ачаалал, тасалбар захиалж буй буй нөхцөл байдлын талаар АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдосоос тодрууллаа. 

Тэрбээр "Хот хооронд зорчих зорчигч PCR  шинжилгээгээ өгөөд, хариу нь гарсан бол /сөрөг/, онлайнаар тасалбараа захиалаад явах боломжтой. АТҮТ зорчих хүсэлт гэж авахгүй байгаа. Мөн хүүхдээс шинжилгээ өгсөн байхыг шаардаагүй. 

Үндсэндээ зорчигч тээврийн хөдөлгөөн өнөөдрөөс эхэлсэн. Одоогийн байдлаар 2,445 хүн /хотоос гарах, хот руу ирэх/ онлайнаар тасалбараа захиалжээ. Хот хооронд зорчигчдын ачаалал өндөр биш байна. 

Гуравдугаар сарын 3-ны 08:00 цагийн байдлаар Улаанбаатар хотоос орон нутаг руу найман автобусаар нийт 140 хүн гарсан. Харин орон нутгаас 11 тээврийн хэрэгслээр 300 зорчигч Улаанбаатар руу ирж байна. 

Орон нутгаас буюу ногоон бүсээс хот руу ирэх иргэдийн хувьд шинжилгээ өгөхгүй асуумж бөглөөд ирж байгаа” хэмээв. 

 

Иргэд хот хооронд зорчих тасалбараа зөвхөн онлайнаар захиалах тул өөрийн биеэр тасалбар түгээх цэгт очих шаардлагагүй. 
Тасалбар захиалах хаяг:  eticket.transdep.mn