Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд бүртгэгдсэн COVID-19-ийн 3,032 тохиолдлоос 78% нь эдгэрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
Улсын хэмжээнд бүртгэгдсэн COVID-19-ийн 3,032 тохиолдлоос 78% нь эдгэрчээ
Sara, ikon.mn - text to speech

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2,360-д хүрлээ.

Энэ нь нийт бүртгэгдсэн 3,032 тохиолдлын 78 хувийг эзэлж байгааг Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар 657 хүн коронавирусийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Тэдгээр хүний биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-591
  • Хүндэвтэр-57
  • Хүнд-7
  • Маш хүнд-2 хүн байгаа юм.

Мөн хурлын үеэр, коронавируст халдварын эрсдэл одоо ч намжаагүй тул иргэд амны хаалтаа сайн зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг анхаарууллаа.

Гол нь иргэд амны хаалтаа зүүхдээ зай завсар гаргахгүйгээр зөв зүүх нь чухал гэдгийг онцлов.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2803090619903665

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.