Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцинд 11,120 хүн хамрагдаад байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцинд 11,120 хүн хамрагдаад байна
Sara, ikon.mn - text to speech

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцинд 11,120 хүн хамрагдаад байна.

Одоогоор эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдээс гадна хариу арга хэмжээний баг ажиллаж буй хүмүүсийг вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна.

Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн 40 гаруй хувьд нь вакцины дараах хариу урвал илэрсэн.

Хариу урвалыг тандалт хийж буй бөгөөд дийлэнх нь халуурах, тарьсан газар өвдөх, хавдах, хөндүүрлэх, толгой өвдөх зэрэг томуутай ижил шинж тэмдгүүд 1-2 хоногийн хугацаанд илэрсэн байна. Харин ноцтой хүндрэл илэрсэн тухай одоогоор мэдээлэгдээгүй" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2803090619903665

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.