2021/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.97₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
04:00
S29
-1°
05:00
S29
-2°
06:00
S30
-3°
07:00
S32
-2°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
12°
14:00
S32
14°
15:00
S32
16°

Агаарын бохирдлын талаарх нэгдсэн мэдээллийн “Агаар Нэг” платформыг нэвтрүүлэв

ikon.mn
2021 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг

Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Улаанбаатар хотын захиргаа, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран агаарын бохирдлын талаарх нэгдсэн мэдээллийн “Агаар Нэг” платформын нээлтийг цахимаар хийлээ. (www.agaarneg.mn)

Энэхүү платформыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил зэрэг бүхий л байгууллагууд хоорондоо судалгаа, мэдээлэл хуваалцах, туршлага солилцох, хамтран ажиллах орчныг бүрдүүлэх зорилготойгоор хөгжүүлсэн юм. Хөгжүүлэлтийг Брийт Монголиа ТББ (Breathe Mongolia) гүйцэтгэн ажилласан. Платформ дээр тухайн байгууллага өөрийн танилцуулгыг оруулах боломжтой бөгөөд мэдээллийн сангаас нарийвчилсан хайлт хийх, сүүлд оруулсан мэдээллийг автоматаар шинэчлэх нүүр хуудас зэрэг олон сонголтуудтай. Англи, Монгол хэл дээр мэдээлэл оруулах боломжтой юм. 

“Энэ платформыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс хөгжлийн байгууллага хоорондын болон Засгийн газартай хэрэгжүүлэх агаарын бохирдолтой холбоотой үйл ажиллагааг зохицуулах, сайн туршлагыг улс орон даяар түгээх, улс, орон нутгийн төсөвтэй уялдуулж хэрэгжүүлэх, шинэ төсөл боловсруулах, хөрөнгө босгоход ашиглаж, цаашид хөгжүүлж том хэмжээний мэдлэг, мэдээллийн сан болно гэж итгэж байна” хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Т.Уртнасан онцлов.  

“Ковид-19 цар тахлын улмаас үүсэж буй цахим шилжилтийн энэ үед агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг нэгтгэн, мэдээллийн сан үүсгэж байгаа нь том дэвшил. Гэхдээ энэхүү мэдээллийн сангийн цаашдын тогтвортой байдал, үр дүн нь оролцогч талуудын сонирхол, оролцооноос хамаарна” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэв. 

Өнөөдрийн байдлаар НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, People In Need Mongolia (PIN), ГЕРЕС ОУТББ, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт, Дэлхийн Банкны Монгол дахь төлөөлөгчийн газар зэрэг 20 гаруй байгууллага уг платформд гишүүнээр элсээд байна.

"Бид агаарын бохирдлын асуудлыг цахим технологийн талаас нь шийдвэрлэх дээр илүү анхаарч ирсэн ба цаашдаа ч мөн “Агаар Нэг” санаачилгын хүрээнд энэхүү үүргийг гүйцэтгэн, дэмжин ажиллах болно" хэмээн Брийт Монголиа ТББ-ын үүсгэн байгуулагч Ц.Азжаргал хэллээ. 

Энэхүү санаачилгын дараагийн шатанд БОАЖЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Брийт Монголиа болон People In Need байгууллагын хамтарсан баг тус платформд гишүүнээр элсэн орсон болон энэ салбарт ажилладаг бүхий л байгууллагын мэдээллийг цуглуулах, нэгтгэх ажлыг хийх юм. 

 

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

x