Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

PCR шинжилгээ авах цэгийн тоог нэмэгдүүлж, 22 болголоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээж, шинжилгээ өгсөн иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж байна.

Үүнтэй холбоотойгоор хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж, шинжилгээ авах цэгүүдэд ачаалал үүсгэснээс ердийн горим алдагдаж эхэлсэн. Иймээс НОК-оос дүүргүүдэд тогтмол ажилладаг шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүлж байна. Ингэснээр өчигдрийн 16:00 цагийн байдлаар 17,261 иргэнийг шинжилгээнд хамруулжээ.

Түүнчлэн өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 3-5-ны хооронд шинжилгээний цэгүүдийн тоог наймаар нэмэгдүүлж, 22 болголоо. Шинжилгээний цэгүүд 09:00-17:00 цагт ажиллана.

Шинжилгээ авах цэгүүд:

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс