2021/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.97₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
05:00
S29
-2°
06:00
S30
-3°
07:00
S32
-2°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
12°
14:00
S32
14°
15:00
S32
16°
16:00
S32
17°

Цар тахлын улмаас суралцах боломж нь хязгаарлагдаж буй багш, сурагчдад цахим төхөөрөмж нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг
Эх сурвалж: БШУЯ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай хоёр орны хувьд боловсролын салбарын хамтын ажилллагаа хамгийн өргөн бөгөөд чухалд тооцогддог. Хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль, нэг цэцэрлэг баригдах учиртай. Үүний дөрөв нь ашиглалтад орсон бол энэ онд дөрвийг нь хүлээлгэж өгөх юм. Энэ төсөл хэрэгжсэнээр гурван ээлжээр хичээллэдэг байдлыг бүрэн халах боломжтой.  

2021 онд ашиглалтад орох барилгуудыг чанарын өндөр түвшинд, товлосон хугацаандаа хүлээлгэн өгнө гэж Элчин сайд хэллээ. Харин сургууль руу орох орц, гарцыг чөлөөлөх, усны хамгаалалтын далан барих асуудалд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэв.

"Тодорхой мэргэжлүүдийн жагсаалт гаргаж өгвөл оюутан элсүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой"

Манай Улсын 10 мянга гаруй иргэн БНХАУ-д суралцаж байна. Цар тахлын улмаас энэ оюутнуудад хилээр нэвтрэх, сургалтын төлбөртэй холбоотой бэрхшээл үүссэнийг шийдвэрлэж өгөхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Элчин сайдаас хүслээ. Мөн хамтын ажиллагааны хүрээнд нарийн мэргэжил, тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын тоог нэмэгдүүлэх, тэтгэлэгт хамрагдалтыг сайжруулах талаар санал солилцсон. Хятадын тал тодорхой мэргэжлүүдийн жагсаалт гаргаж өгвөл оюутан элсүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэлээ. Цаашид гурвалсан гэрээ байгуулах байдлаар төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлд хамтран ажиллах боломж байгааг мөн хөндөн ярилцлаа.

Хоёр орон өрсөлдөх чадвартай дээд боловсрол төслийг хамтран хэрэгжүүлж байна. Үүнээс гадна шинжлэх ухаан, инновацын кластерын төв байгуулж хүрээлэн хоорондын хамтын ажиллагааг сайжруулахаар ажиллаж байна.

Мөн боловсролын салбарын хөгжилд дэд бүтэц чухал үүрэг гүйцэтгэдэг. Барилга байгууламжаас эхлээд хамтын ажиллагаа үргэлжилж байгаа бол цар тахлын улмаас суралцах боломж нь хязгаарлагдаж байгаа багш, сурагчдад цахим төхөөрөмж нийлүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэхийг сайд Л.Энх-Амгалан хүссэн юм. Харин ноён Элчин сайд Монголд хувийн зардлаар суралцаж байгаа Хятад оюутнууд цар тахлын үед ямар байдалтай сурч, амьдарч байгаа талаар нарийвчилсан мэдээлэл өгөхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаас хүслээ.

 

Эх сурвалж: БШУЯ

x