Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

"УИХ-ын гишүүдийг энэ сарын 9-14-нд коронавирусийн эсрэг вакцинд хамруулна гэдэг нь ташаа мэдээлэл"

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-наас Улсын Их Хурлын гишүүдийг гуравдугаар сарын 9-14-нд коронавирусийн эсрэг вакцинд хамруулна гэх ташаа мэдээлэл гараад буйг залруулж мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд УИХ-ын гишүүдийг тусгайлан өдөр товлож дархлаажуулалтад хамруулах шийдвэр гараагүй бөгөөд ЭМЯ-наас боловсруулж, УОК, Засгийн газраар баталгаажсан дарааллын дагуу дархлаажуулалтын ажил хийгдэнэ гэсэн байна.