Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх долоо хоногийн Даваа гараг бүх нийтийн АМРАЛТЫН өдөр

Х.Алтанзагас, iKon.mn
2021 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Анх 1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 8-н буюу "Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр"-ийг тохиолдуулан бүх нийтээр амардаг уламжлалтай билээ. 

Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ирэх долоо хоногийн Даваа гараг буюу ажлын өдөр тохиож байгаа учир бүх нийтээр амарна. 

Хүн төрөлхтөн 1910 оноос хойш эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх болсон байна. Данийн нийслэл Копенгагенд болсон хуралд оролцогчид бүх дэлхийн эмэгтэйчүүд эрх тэгш байх ёстойг уриалан энэ өдрийг "Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр" хэмээн зарласан ажээ.

“Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг

“Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр” гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг хэлдэг болохыг хуульд тодорхой зааж өгчээ.

Монгол цэргийн өдөр 3 дугаар сарын 18-нд тохионо. Бидний хэлж заншсанаар цэргийн баярын энэ өдөр нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөрт ордог билээ.