2021/07/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
15°
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
24°
|
13°
14:00
S26
23°
15:00
S26
23°
16:00
S26
23°
17:00
S26
21°
18:00
S26
20°
19:00
S26
20°
20:00
S26
18°
21:00
S26
18°
22:00
S26
17°
23:00
S26
17°
00:00
S26
16°
01:00
S26
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин Б.Амархүүг хугацаанаас нь өмнө магадлангаар суллажээ

Д.Тэмүүлэн, ikon.mn
2021 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хар тамхины хэрэгт холбогдож хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн дуучин Б.Амархүүг хугацаанаас нь өмнө магадлангаар суллажээ.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хоригдох хугацааныхаа 80 хувийг эдэлсэн тул түүнийг магадланд оруулж, хорих ангиас өнгөрсөн сард сулласан байна.

Хэргийг эргэн сануулахад, Б.Амархүүг 2019 оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө мансуурсан байдалтай байх үед нь цагдаагийн алба хаагчид баривчилж, урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг.

Улмаар 2019 оны аравдугаар 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байв.

Давж заалдах болон хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

x