Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19 вакцины татан авалтуудаа гуравдугаар сард багтааж, орон даяар дархлаажуулах аяны хуваарийг зарлана"

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-наас эхлүүлснээс хойш 9,531 хүнийг дархлаажуулаад байна. 

Энэтхэг улсад үйлдвэрлэсэн AstraZeneca вакцинаас 150,000 тунг авч, эхний ээлжид эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд болон батлан хамгаалах салбарын ажилтнуудыг дархлаажуулах ажил үргэлжилж байгаа юм. Гэвч олон нийтийн сүлжээнд иргэд дархлаажуулалт удаашралтай байгааг шүүмжилж буй. Энэ хурдаараа явбал нийт хүн амаа коронавирусийн эсрэг бүрэн дархлаажуулахад 3.5 жил шаардлагатайг бид тооцоолон мэдээлсэн.

 

Тиймээс нийт хүн амаа хэзээ дархлаажуулах нь олон нийтийн анхаарлын төвд байна.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг "COVID-19-ийн вакцины татан авалтуудаа 3 дугаар сардаа авч дуусаад улс орон даяар дархлаажуулах том аян өрнүүлэхээр төлөвлөсөн. Удахгүй хуваарийг татан авалттай уялдуулж зарлана" гэв.

Уг вакцинжуулалтад хүн амынхаа 60%-ийг хамруулна гэдгээ мэдэгдсэн. Вакцинжуулалтад хүүхдүүдийг хамруулахгүй гэхээр 2 сая гаруй хүнийг л дархлаажуулах юм.

Засгийн газраас 226 орчим тэрбум төгрөгийг вакцин худалдан авахад зарцуулахаар бэлдсэн байгаа билээ.