Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс хөргөгчний гэмтлээс шалтгаалан 1,032 тун вакцинаа алджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Вакцин хадгалах зориулалттай хөргөгчинд гэмтэл гарсны улмаас 1,032 тун коронавирусийн эсрэг вакцин ашиглалтаас гарч, хаягдал болсныг Япон улсын эрүүл мэндийн яам өчигдөр мэдээлжээ.

Хоёрдугаар сарын 17-ны өдөр хүн амаа вакцинжуулах хөтөлбөрийг эхлүүлсэн Япон улсын хувьд энэ нь ийм төрлийн анхны хохирол болсон байна.

Тус улс өнөөдрийн байдлаар нийтдээ 1.4 сая тун Pfizer/BioNTech вакциныг гурван удаагийн тээвэрлэлтээр хүлээж аваад байгаа юм.

Pfizer/BioNTech вакцин нь Цельсийн -75 хэмийн хүйтэн нөхцөлд хадгалагдах горимтой.

Өнгөрсөн амралтын өдөр хөргөгчинд нь гэмтэл гарч, 1,032 тун вакцин ашиглалтаас гарсан тухай нэгэн анагаах ухааны хүрээлэн эрүүл мэндийн яамандаа мэдээлжээ. Гэмтэл аль байгууллагад гарсан, ямар үйлдвэрлэгчийн хөргөгч гэмтсэн талаар мэдээлэл өгөхөөс албаныхан татгалзсан байна.

Өнөөдөр буюу Мягмар гарагт хөргөгчний үйлдвэрлэгч гарсан гэмтлийг шалгаж, шалтгааныг тогтоох ажлыг эхлүүлжээ.

 

Эх сурвалж: Reuters