Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Монгол эрдэмтдийн бүтээсэн, шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур удахгүй туршилтад орно

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Шүлснээс шинжилгээ авах ажил ирэх 7 хоногт эхэлнэ гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?

Д.Нарангэрэл: -Өнгөрсөн оны есдүгээр сард хүмүүс гэртээ шүлснээсээ сорьц авч шинжилгээ хийдэг оношлуурыг олон улсад бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Манай эрдэмтэд ийм оношлуур бүтээж байгаа талаар ч мэдээлэл өгч буй.

Энэ оношлуур удахгүй хэрэглээнд нэвтрэх, туршилтад орох үйл ажиллагаа болох байх.

-Вакцинжуулалт удааширч байгаагийн шалтгааныг тайлбарлахгүй юу?

О.Дашпагма: - Вакцинжуулалт удааширч байгаагийн шалтгаан нь цар тахлын үед вакцинжуулах ажлыг зохион байгуулахад хүн хоорондын зай барих, эмч заавал үзлэг хийх ёстой байдагтай холбоотой.

Мөн вакцин хийлгэсэн хүнийг заавал 30 минут ажиглах заалтыг дагаж мөрдөж байгааг хэлье.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/258418612546288