2021/04/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-2°
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
11:00
S32
12:00
S32
11°

"Гурав болон дөрөвдүгээр сард Монгол орны нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх төлөв гарсан"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 142 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 245.3 мянга га  талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 3.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гурав болон дөрөвдүгээр сард агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар олон жилийн дунджаас 1-1.5 градусаар илүү дулаан, олон жилийн дунджаас бага хур тунадастай, нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх мэдээллийг ирүүлсэн.

Тиймээс Монгол Улсын шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайхан “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээий талаар” албан даалгаварыг гаргалаа.

Албан даалгаварт ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, гал түймэр унтраах зохион байгуулалтыг эртнээс сайжруулах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж ажиллахыг БОАЖЯ, БХЯ, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар болон аймаг, нийслэлийн засаг дарга нарт холбогдох арга хэмжээ авч, хамтран ажиллахыг үүрэг болгожээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

x